Үйл явдал1 мин унших
80 Жилийн түүхтэй ховд сумаас улсын тэргүүний тариаланч тодорлоо
Салхынбайн Төлеген ах хар бага наснаасаа аав ээжийгээ дагаж ногоо тариалж сурчээ.
8-р ангиа төгсөөд илгээлтээр гарч бие даан ногоо тарьж эхэлсэн байна.
Олон ч удаа сум аймгийн аварга тариаланч болж байсан хөдөлмөрч нэгэн.
46 жил газар тариалан эрхэлж,
хүн амыг эрүүл органик хүнсний ногоогоор хангахад оруулж буй тэрээр 7 га тариалангийн газартай бөгөөд
5-га-д төмс лууван, сонгино сармис, 2-га-д нь тэжээл тариалж арвин ургац авсан тухайгаа хуучилж байлаа.
Тэргүүний тариаланч болсон өвөө эмээдээ ач нар нь аялгуут домборын эгшигээр бэлэг барьж баяр дээр нь баяр нэмлээ.
