Үйл явдал1 мин унших
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны “Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/26 дугаар тушаал, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2026 оны "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай" А/10 дугаар тушаал,тус хэлтсийн даргын 2026 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” А/04 дүгээр тушаалаар албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлгийн нийт алба хаагчдын албаны бэлэн байдал, хувцасны болон жагсаалын үзлэг, хээрийн үүргэвчний үзлэгийг зохион байгууллаа.

Мөн Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мөнхбат баяр амралтын үеэр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.




Сэтгүүлч Б.Хонгорсайхан


