Үйл явдал1 мин унших
Тэг зогсолт үүсээгүй, хулгай, залилан, дээрмийн хэрэг гараагүй амгалан цагаан сар болж байна. хүн бүхэнд баярлалаа!
Шинийн 1-ний өдөр 703 мянган машин хөдөлгөөн оролцож, 151 уулзвараар 11 сая 456 мянган зорчилт бүртгэгдсэн. Энэ зорчилтын тоо нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 2 дахин их үзүүлэлт юм. Замын хөдөлгөөн ачаалал ихтэй байсан ч бид Шуурхай ажлын хэсэг гарган зөв зохицуулалтыг цаг тухай бүр хийж, тэг зогсолт үүссэн уулзвар, тойрог бүртгэгдээгүй.
Мөн нийслэлийн хэмжээнд хулгай, залилах, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд зам тээврийн ослын дуудлага ердийн өдрөөс 86 хувиар буурсан.
Энэ бүх эерэг үзүүлэлт бүх шатны байгууллагууд, иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын үр дүн юм.
Эх сурвалж:
МОНГОЛ TV