Үйл явдал1 мин унших

З.Төмөртөмөө: Хариуцлагагүй компаниудыг дүүргийн тендер сонгон шалгаруулалтад дахиж оруулахгүй!

З.Төмөртөмөө: Хариуцлагагүй компаниудыг дүүргийн тендер сонгон шалгаруулалтад дахиж оруулахгүй!
Чингэлтэй дүүргийн Засаг дарга З.Төмөртөмөө

НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга З.Төмөртөмөө:

Нэг санал хуваалцмаар санагдлаа.

Бүхэл бүтэн 7 жил хорооны хүүхдүүд сургууль хүрэлцээгүй хаа хол алхсаар байна. Тиймээс хариуцлаггүй компаниудыг дахиж дүүргийн тендер сонгон шалгаруулалтад оруулахгүй байх тал дээр анхаарна. Зарим компаниуд жил бүр ажлаа удаашруулж мөнгөө нэмсээр, хүүхдүүд хохирсоор...

Нэг кэйс: Энэхүү барилга Улсын төсвийн хөрөнгөөр Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга юм. 240 суудал /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо/ барих ажлыг Саран инж деволопмент ХХК 2019 оны 08 дугаар сарын14-ны өдөр ЧДХААА А19/27 дугаартай 4,937,322,699 төгрөгийн гэрээг байгуулсан, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалан ажил зогсож 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Боловсролын ерөнхий газрын 01/4263 тоот албан бичгээр гэрээ цуцлах шийдвэр гаргасан байдаг.

2026 оны нийслэлийн төсвөөр тус ажлыг дуусгах хөрөнгө батлагдаж, шинээр гүйцэтгэгч шалгаруулах тендерийг зохион байгуулж Вольт ампер ХХК 2026 оны 03 дугаар сарын 26ны өдрөөс 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ОН1912010022 гэрээний дугаартай 4,346,396,422 дүнтэй гэрээ байгуулагдсан байгаа юм. 2027 онд заавал дуусгаж, ашиглалтад оруулна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

НийслэлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025