Үйл явдал1 мин унших
Мэргэжил арга зүйн зөвлөгөө авлаа

Нийслэл
Өнөөдөр /2025.11.14/ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс нь Толгойт дэд төв орчмын 133 га бүсийг дахин төлөвлөх төслийн хүрээнд Хот байгуулалт, хотын стандартын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга М.Мэндсайханаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч ажиллалаа.
Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга М.Мэндсайхан байгууллага, хэлтсийн чиг үүрэг, тэр дундаа дахин төлөвлөлтийн төслүүдэд гүйцэтгэдэг оролцоо, дахин төлөвлөлтийн төслийн ажлын даалгавар боловсруулах, батлуулах үе шат, шаардлагуудыг танилцуулсан бөгөөд Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн явцад хуримтлуулсан туршлагаас хуваалцав.



Эх сурвалж:
Vip76.mn