Үйл явдал1 мин унших
Х.Нямбаатар: Нийслэл Улаанбаатар хот 2026 оныг хувийн ААН-үүдтэй хамтарч ажиллах жил болгон зарлалаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Тэрбээр "Энэ хүрээнд эхний ээлжид бизнес эрхлэхэд төвөгтэй байгаа олон шат дамжлагатай хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.
Тухайлбал, барилгын зөвшөөрөл авахдаа гурав дараалж очдог. Энэ мэт үе шат, дамжлагыг аль болох цөөлнө. Мөн ЗХУТ-ийн мэдээллийг боловсруулаад бизнес эрхлэгч, ААН-үүдэд өгч датагаа хуваалцдаг болно.
Нийслэлээс зарлаж байгаа томоохон төсөвт өртөгтэй төслийн ажилд бизнесийн байгууллагууд оролцоход шаардлагатай мэдээллийг тодорхой болгох, дотоодын ААН-үүд тендерт орох шаардлагыг хялбаршуулах чиглэлд хамтарч ажиллана. Улаанбаатар хот хөрөнгө оруулалт, түүний эрх зүйн орчныг сайжруулахын тулд санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллана" гэв.