Байр суурь1 мин унших
З.Төмөртөмөө: Иргэдийн өргөдөл гомдлын л дагуу ярина, ярих ч ёстой

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.06/ болж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээ, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө:
Муулж байгаа орчин үеийн ухаантай утастай ухаалаг залуучуудын юу бодох нь хамаагүй. Тэд амьдрал ойлгох болоогүй байх. Одоо жаахан хүнд хэрэгтэй юм ярихгүй бол фэйсбүүкээр шагайсан ёстой аймаар юм болж байна. Цаасан меню ярихад намайг өөр хийх ажил байхгүй байна уу л гээд байх юм. Иргэдийн өргөдөл гомдлын л дагуу л ярина шүү дээ. Фэйсбүүкийн судлаач найз маань явуулж байна. Хоол хоол идэхэд үндсэн хэрэглээ нь заавал айпад байдаг юм уу заавал дататай, ухаалаг утастай байх ёстой гэдэг нь хүний эрх зөрчиж байгаа юм аа л гэж байгаа юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
