Үйл явдал1 мин унших
З.Төмөртөмөө: Иргэддээ үнэн байдлаа л хэлээч!
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.06/ болж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээ, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж буй, гар утасгүй, интернэтийн хэрэглээ багатай иргэдийнхээ асуудлыг хэрхэх, төрийн албан хаагчийн харилцаа, хандлага гэдэг асуудал хамгийн эхэнд байх ёстой зэрэг асуудлыг хөндөж, тодруулж, иргэддээ үнэн байдлаа хэлж байхыг зөвлөлөө.
