Үйл явдал1 мин унших

Сүрээр дарагч Гал Морин жилийн Сар шинийн ерөөл

Сүрээр дарагч Гал Морин жилийн Сар шинийн ерөөл
Хотол олноороо амар мэнд золгож
Хөх тэнгэрийн ивээл дор
Хийморь лундаа бадарсан
Сүрээр дарагч Гал Морин жилийн сар шинийн мэндийг айлтгая.
Тэнгэрийн гал мэт цог жавхаа нь бадарч
Төрийн сүлд мэт хийморь нь өөдөө байж
Морин жилийн хийморьтой хурд адил
Мөнхөд өөдлөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөе.
Айл бүхэнд аз жаргал дэлгэрч
Амар амгалан хурайлан тогтож
Арвин буян бууж
Алтан нар мэт гэрэл гэгээ цацрах болтугай.
Өвгөд буурлын өлмий бат
Өсвөр залуусын хийморь өөдөө
Үр хүүхдийн инээд цалгиж
Үндэс угсаа өнөд бат орших болтугай.
Сүр хүч нь дэлгэрч
Сэтгэл зүрх нь ариун байж
Сэргэлэн хурц ухаан
Сэтгэлийн гал цог нь бадрах болтугай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009