Үйл явдал1 мин унших

Мэндчилгээ

Мэндчилгээ

Эх орныхоо хийгээд эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист аж төрөн суугаа монгол ахан дүүс та бүхэндээ “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Цагаан сар бол өвлийг өнтэй давсны, айсуй урин цагийн сайны бэлгэдэл билээ. Тусгаар тогтнол, төрт ёс, дэлхийд Монголоороо оршихуйн дархлаа болсон үндэсний өв соёлын том бахдал юм.

Монголчууд бид Цагаан сараар аав ээж, ахмад настнуудынхаа тохойг өргөн түшиж, ураг төрөл, анд нөхдөөрөө уулзан золгож, амар мэндээ мэдэлцдэг өнө эртний сайхан уламжлалтай.

Өргөн олон түмэн, садан төрөл, хамтран зүтгэгч анд нөхөд Та бүхэн минь нарны илч шигээ ажил үйлс нь өөдрөг, буурлын ерөөл шигээ буян заяа нь дэлгэрч явах болтугай! Сар шинэдээ тэгш дүүрэн, амар амгалан, сайхан шинэлээрэй.

Гавъяа, ШагналХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2014
  4. 2013
  5. 2012