Үйл явдал1 мин унших
“Дээлтэй монгол” өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийг угтан Монгол түмний уламжлалт Цагаан сарын байрыг тохиолдуулан алба хаагчдад Үндэсний өв соёлыг таниулах, сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор алба хаагчдын дунд “Дээлтэй Монгол” өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд АХА тэмцээн, Монгол үндэсний шагай, наадгай (Шагай няслах, морь уралдуулах, шагай шүүрэх, шагай харваа) тэмцээнүүдийг зохион байгуулж, алба хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан


