Үйл явдал1 мин унших
Үндэсний баярыг тохиолдуулан хүргэсэн Та бүхний мэндчилгээнд чин сэтгэлийн талархал илэрхийлье

Эх сурвалж:
Гадаад харилцааны яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Гадаад харилцааны яамМонгол Улсад суугаа гадаад улсын Дипломат болон Консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нар, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагууд, бусад олон улсын байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Та бүхэндээ “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, баярын эдгээр өдрүүдэд манай үндэсний баярыг тохиолдуулан хүргэсэн Та бүхний мэндчилгээнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монголчуудын төрт ёсны үнэт өв, ахуй соёл, зан заншлыг дээдлэн хүндэтгэж, сар шинийн баярыг монгол түмэнтэй хамтран тэмдэглэж, уламжлал соёлыг маань шимтэн судалж, Монгол Улсад элэгсэг дотноор хандаж буй Та бүхний энэхүү элгэмсэг хандлага нь бидний харилцан ойлголцол, итгэлцэл, сайн санааны хэлхээ холбоог улам бэхжүүлж байна.
Та бүхэн манай улсад ажиллах хугацаандаа үүрэг хариуцлагаа нэр төртэй, мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж, бодит үр дүнд тулгуурласан хамтын ажиллагааг урагшлуулан, хоёр болон олон талт түншлэлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж буйг талархан тэмдэглэж байна.
Харилцан хүндлэл, итгэлцэл, бат бэх нөхөрлөлд суурилсан бидний харилцаа цаашид улам өргөжин тэлж, хамтын ажиллагаа шинэ амжилтаар баяжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг ерөөж, ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.





















