Үйл явдал1 мин унших

Сар шинийн босгон дээр хангайн хишигт нутгаар

Сар шинийн босгон дээр хангайн хишигт нутгаар

Гал морин жилийн сар шинийн босгон дээр Хангайн бүсдээ ажиллах томилолтоо Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас эхэллээ. Хаврын урь орж, салхи зөөлрөн, малчны хотонд төл бойжих дөхсөн энэ өдрүүдэд нутгийн зон олонтой уулзан, төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн Улсын аварга малчин, саальчин болон салбар салбартаа амжилт гаргасан иргэдэд Төрийн өндөр дээд шагнал, одон медаль гардуулж, хүндэтгэл үзүүлэв.

Баян-Өндөр сумын  300 мянган гаруй малын зарим нь зэргэлдээ сумдад оторлосон ч ихэнх нь нутагтаа суурин өвөлжин, угтах хавартай золгож байна.  Сумын Засаг дарга С.Чулууншагайн хэлснээр, гурван багийн нутагт цас нэлээд зузаарч, өвөлжилт хүндхэн байсан ч малчид тэвчээр хатуужил, уйгагүй хөдөлмөрөөрөө даван туулжээ. Мөн энэ жил “гурван түмэн адуутай” болсон бахархам амжилтыг үзүүлсэн байна.

Сар шинийн босгон дээр хангайн хишигт нутгаар
Сар шинийн босгон дээр хангайн хишигт нутгаар

Сумын зүгээс хөргүүр ашиглалтад оруулж, 20 тонн айраг хадгалан, цагаан сарын бэлтгэлийн энэ өдрүүдэд зах зээлд нийлүүлж буй нь нутгийн брэнд болсон цагаан идээний үнэ цэнийг нэмэгдүүлж буй бодит ажил болж байна хэмээн онцолж байлаа.

Мөн энэ үеэр сумын сургууль, цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч гардуулан өгч, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүллээ.

Баян-Өндөр нутгаас эхэлсэн энэхүү томилолт хөдөлмөрч ард иргэдийнхээ зүтгэлийг үнэлсэн, халуун дотно уулзалтуудаар үргэлжилж, хангайн хишигт нутгийнхны итгэл сэтгэлийг улам бататгасаар байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гавъяа, ШагналХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2014
  4. 2013
  5. 2012