#Тойрог2 мин унших
Улс, аймаг, сумын аваргуудад шагнал олгох үйл ажиллагаа боллоо

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан Баяндун суманд төрийн дээд одон медал гардуулах, Улс, аймаг, сумын аваргуудад шагнал олгох үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
"Улз групп"-ийн захирал Амарын Бүрэнтогтох
Алтангадас одонгоор:
Наран багийн иргэн Лодонгийн Төмөрхуяг
Яргай багийн малчин Санжмятавын Ганбат
Түргэн багийн малчин Жамсрангийн Болдбаатар
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Яргай багийн малчин Гомбожавын Баасанжав
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Төмөрийн Лхам
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны “Шуудангийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр:
Засаг даргын тамгын газрын нярав Сэр-одын Цэндсүрэн
Улсын аварга малчин өрхөөр: Түргэн багийн “Алтан ишигний эзэн”, аймгийн аварга малчин Балжнямын Мөнхжаргалын гэр бүл
Аймгийн аварга малчин өрхөөр:
Түргэн багийн сумын аварга малчин Баатарцогтын Галсанлодойн гэр бүл
Аймгийн аварга тариаланч өрхөөр: Наран багийн сумын аварга тариаланч Цэрэндоржийн Батболд, Балжиннямын Эрдэнэтогос
Сумын аварга малчин өрхөөр:
Түргэн багийн малчин Батзоригийн Бат-Эрдэнийн гэр бүл
Хайрхан багийн малчин Нямаагийн Өлзийбаатарын гэр бүл
Яргай багийн малчин Цэрэнхандын Баянжаргалын гэр бүл
Наран багийн малчин Батмөнхийн Нямдаваагийн гэр бүл
Сумын аварга тариаланч өрхөөр:
Наран багийн иргэн Доржпүрэвийн Цэрэнжав нарын гэр бүл тодорчээ.
Таны оюун ухаан, хөдөлмөр зүтгэл, нийгэмд оруулсан үнэтэй хувь нэмрийг төр, түмэн олон өндрөөр үнэлж буй нь энэ билээ. Цаашдын ажил үйлсэд тань улам их амжилт хүсье.

