Үйл явдал1 мин унших
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг E-MONGOLIA системээр хүлээн авна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл орон даяар эхлэхэд бэлэн боллоо.
Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар хүлээн авна.
Тавих шаардлага:
✅Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
✅Энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн (GPA) 2.8-аас дээш байх;
✅2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
✅Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн байх.
Эх сурвалж:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
