Үйл явдал1 мин унших

Оюутан цэрэг” сургалтын бүртгэл 3-р сарын 1-нд эхэлнэ

Оюутан цэрэг” сургалтын бүртгэл 3-р сарын 1-нд эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл орон даяар эхлэхэд бэлэн боллоо. Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар хүлээн авна.

Тавих шаардлага: 

Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:

• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;

• Энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн (GPA) 2.8-аас дээш байх;

• 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

• Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн байх.

Хариу мэдэгдэх хугацаа: 

Батлан хамгаалах яам бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 11-нээс 17-ны өдрүүдэд хянан шийдвэрлэх бөгөөд хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр дамжуулан хүргүүлнэ. Сургалтад хамрагдаж төгссөн оюутныг дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.

Цэрэг, армиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2011