Үйл явдал1 мин унших

Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Засгийн газрын зарим гишүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.

1965 онд ашиглалтад орсон тус ДЦС нь 83 МВт хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар турбин генераторуудын ашиглалтын хугацаа дууссан байна. Тиймээс техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Дархан хот:

2025 онд 3800 орчим иргэн шилжин ирсэн,

1300 айлын орон сууц ашиглалтад орсон,

2021 оноос хойш төсвийн орлого 3 дахин өссөн

Эдийн засаг 3 жилийн хугацаанд 2 дахин тэлээд байна.

Өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр барих шаардлага тулгарч байна. Иймд шинэ эх үүсвэрийн тооцоолол, нарийвчилсан судалгааг шуурхай, цэгцтэй эхлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрчим хүчХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2016

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009