Үйл явдал1 мин унших
Хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринд бид бэлэн үү

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар өнөөдөр “Хувьсан өөрчлөгдөх ХӨДӨЛМӨР” форумын хүрээнд зохион байгуулагдсан “Цахим шилжилт, хиймэл оюуны эрин үе дэх хүний нөөцийн бодлого” хэлэлцүүлэгт оролцож, хиймэл оюуны эрин дэх хөдөлмөр эрхлэлт, ур чадварын шинэ шаардлага, бодлогын чиглэлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Монгол Улс “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулж, 2026–2030 оны хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлж байна. Энэхүү стратегийн хүрээнд хүний нөөцийг системтэй бэлтгэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, хиймэл оюуны дэд бүтцийг үе шаттай бүрдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Хиймэл оюун бол эрсдэл биш, боломж юм.

Эх сурвалж:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
