Үйл явдал1 мин унших
Улаанбаатар төмөр замын “удирдах ажилтнуудын зөвлөгөөн-2026” “бүтээмжийг дэмжих стандартын үнэ цэнэ” сэдэвт зөвлөгөөн эхэллээ

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Зөвлөгөөний үеэр “Улаанбаатар төмөр зам” бол Монгол Улсын стратегийн чухал дэд бүтэц бүхий найдвартай ажиллагаа, хөдөлмөрийн болон цагийн сахилга бат, боловсон хүчний тогтвортой нөөц, үйл ажиллагааны чанар, стандартын дагуу явагддаг, хэмжигдэх үзүүлэлт бүхий удирдлага, сайн засаглалын дуурайлал болсон байгууллага болохыг онцолж нийт төмөр замчид ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж олон улсын стандартын шаардлагыг ханган баталгаажуулсан салбар нэгжүүдэд гэрчилгээ гардууллаа.
Монгол Улсын Засгийн газар стандартчилал, хэмжил зүй, Үндэсний болон бүс нутаг, олон улсын хэмжээний итгэмжлэлд чухал ач холбогдол өгч байгаа учир техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх бодлогын арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байгааг мөн илэрхийлэв.
Стандарт бол санхүүгийн ухаалаг менежмент алс хэтийг харсан хөрөнгө оруулалт, зах зээлд нэвтрэх баталгаа тул удирдах ажилтны өнөөдрийн зөвлөгөөн Монгол Улсын ууган салбарын нэг төмөр замд чанарын шинэ шатны суурийг бэхжүүлэх, бүтээмжийг бодитоор өсгөх, засаглалын шинэ соёлыг нэвтрүүлэх хамтын хүчин чармайлтад том түлхэц үзүүлнэ гэж итгэж байна.