#Тойрог1 мин унших
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас төрөн гарсан хурандаа нарт хүндэтгэл үзүүллээ

Монгол улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 90 жилийн ойн хүрээнд Орхон аймгаас төрөн гарсан хурандаа нарт хүндэтгэл үзүүлж, тэдний хурандаа цол олгох тушаалын хавсралтыг дурсамжлан хадгалууллаа.
Тус арга хэмжээг Зэвсэгт хүчний 186-р ангийн байршилд зохион байгуулахын зэрэгцээ ангийн бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчдад Батлан хамгаалах салбарт хийгдсэн ажлууд болон салбарт баримталж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Монгол цэргийн сүр жавхаа, удирдах ур чадварын тод үлгэр жишээ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын шилдэг боловсон хүчнийг үлгэрлэн бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан хурандаа та бүхнийг Монгол цэргийн их хард сүлд үеийн үед ивээж явах болтугай!


