Үйл явдал2 мин унших
Финланд Улсын Хелсинк хот Парламентын ордонд албан уулзалт хийлээ

Финландын Парламентын гишүүд өөрийн улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хамтаар Монгол Улсад ирнэ. Тэд Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшилтэй хамтран ажиллахыг сонирхож байна.
Монгол-Финландын Парламентын найрамдлын бүлгийн даргын хувиар Финланд Улсад ажиллаж байна. Финланд Улсын Хелсинк хот Парламентын ордонд албан уулзалтыг хийлээ.
Финланд-Монгол Улсын парламентын найрамдлын бүлгийн дарга Вилле Скинари болон Парламентын гишүүн Инга, Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Микко Киннунин нартай Монгол-Финландын Засгийн газар хоорондын комиссын дарга, Боловсролын Сайд П.Наранбаяр болон ГХЯ төлөөлөл, ЭСЯ-ны бүрэлдэхүүний хамтаар албан уулзалт хийлээ.
Уулзалтаар хамтран хэрэгжүүлэх боломжит бодит төслүүдийг хэлэлцлээ.
-Digital Forest Monitoring
Финландын дэвшилтэт технологийг ашиглан хиймэл дагуулын мониторинг, ойн түймэр илрүүлэх, хортон шавьжийн хяналт, хууль бус мод бэлтгэлийг илрүүлэх системийг Монголын тайга бүсэд нэвтрүүлэх.
-Climate Smart Forestry хүрээнд нүүрстөрөгч шингээх ойжуулалт, мод үржүүлгийн автомат үйлдвэр байгуулах, ойн нөхөн сэргээлт, "Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжих
-Уугуул иргэдийн хамтын ажиллагаа буюу Финланд – Саами, Монгол – Цаатан хүрээнд тайга экосистем хамгаалах, цаа бугын аж ахуй, уугуул иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжинэ. Энэ нь НҮБ-ын Indigenous Peoples policy-той нийцнэ.
-Илгээлт-2100 хөтөлбөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт - 2100” -г дэмжиж Финландын их сургуулиудад инженер, байгалийн ухаан, технологийн чиглэлээр суралцах Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх.
-Лапланд буюу Финланд улсын хойд хэсэг, Арктикын тойрогт амьдардаг уугуул иргэд болох Цаачидыг Монгол Улсын Цаачидтай холбох, Хөвсгөл - Ромейнива хоёр хотын хооронд найрамдалт харилцаа тогтоох. 2026 оны 08 сард болох НҮБ Талуудын бага хуралд оролцохыг урилаа.
