Үйл явдал1 мин унших

“Хассуурь сан” шинэ байрандаа үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

“Хассуурь сан” шинэ байрандаа үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хассуурь сан” шинэ байрандаа үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, Баянгол дүүргийнхээ эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан санал хүсэлт солилцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ.

“Хассуурь сан” шинэ байрандаа үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

“Хассуурь сан” нь төрөл бүрийн сургалт, арга хэмжээг явуулдаг бөгөөд бүх насны, бүх салбарын иргэдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Мөн нийтийн сайн сайхны төлөө үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах зорилготой сайн дурын байгууллага юм.

“Хассуурь сан” шинэ байрандаа үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

“Хассуурь сан”-г зорин ирсэн хүн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Энэ дашрамд нийгмийн бүхий л салбарын хөгжил дэвшилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж яваа эрхэм ээжүүд, охид, бүсгүйчүүд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Та бүхний ухаан, хөдөлмөр, халуун сэтгэл нь зөвхөн гэр бүл төдийгүй улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг билээ. Хайр халамж, итгэл урам, сайхан инээмсэглэлээрээ хорвоог чимж байдаг эрхэм ээжүүд, бүсгүйчүүд та бүхэндээ удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүний эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2013
  6. 2012
  7. 2009