Үйл явдал2 мин унших

“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо

“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо
Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын боловсролыг түгээж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилтын хүрээнд “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний 2026 оны хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлээд байна. 

Энэхүү цогц арга хэмжээний хүрээнд сургагч багшийн, мэтгэлцэх урлагийн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагийн нэг нь магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн бакалаврын хоёр, гурав, дөрөвдүгээр ангийнхныг хамруулдаг “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөр юм. Хоёр дахь жилдээ үргэлжилж буй тус хөтөлбөрийн энэ оны үйл ажиллагааны нээлт өнөөдөр /2026.03.11/ боллоо.

“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо

Улсын Их Хурлын гишүүнийг дагалдан ажиллаж, байнгын хороо, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцан, “Загвар парламент” үйл ажиллагаанд оролцож, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл ажиллагааг бодитоор мэдрэх боломжийг оюутнуудад олгодгоороо ач холбогдолтойг “Нээлттэй парламент-2026” оюутан дадлагажуулах хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Н.Учрал онцолсон юм. Өнгөрсөн жилийн хөтөлбөрт Улсын Их Хурлын 10 гаруй гишүүн оролцсон бол энэ жил 27 гишүүн оролцож, оюутан залууст зөвлөж ажиллахаар саналаа илэрхийлснийг тэрбээр мэдээллээ.

“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

Элдэв дүрд бүү ороорой, өөрийнхөөрөө л байгаарай, гагцхүү үнэн байгаарай. Хүмүүжилтэй, боловсролтой, ёс зүйтэй, үнэт зүйлтэй л байх нь чухал бөгөөд ийм хүн угаас зөв явчихна.

“Азтай” хүн гэдэг бол боломж ирэхэд бэлэн байгаа хүнийг л хэлнэ. Тухайлбал, сонин дээрх гадаадад сурах тэтгэлэгт хөтөлбөрийн зар харж таарахад англи хэлээ сурчихсан, IELTS, TOEFL-ийн оноогоо өгчихсөн байхад тэнцэх магадлал нэмэгдэнэ.

Энэ нийгмийг гэгээлэг, оюунлаг болгоход залуусын үүрэг, оролцоо өндөр болохыг, гэр бүл, найз нөхөд, анги, сургуулийн хамт олон, сошиал медиа гээд нөлөө бүхий олонлог болохыг нь сануулж урам өглөө.

Зарим оюутнууд/ментеенүүд маань ментортойгоо найз болохыг хүсч байгаа юм байна.  “Mentorship” хөтөлбөрт ментороор оролцоод хуурай дүү, охинтой болж байлаа.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009