Үйл явдал1 мин унших

Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ

Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ

Гашуунсухайт боомтод ажиллах үеэр өнөөдөр (2026.03.13) “Монголын Төмөр Зам” ТӨХЗ-ийн орон нутгийн салбар оффист ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд болон Өмнөговь аймагт ээлжийн системээр ажиллаж буй төмөр замчидтай уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр  орон нутагт ажиллаж буй төмөр замчдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах асуудалд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, орон нутагт ажиллах иргэдийн нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, хоёр ээлжийн бус нэг ээлжээр сууршин ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж, шат дараатай олон ажил хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

Мөн ажилтнуудын цалин хөлсийг цаг хугацаанд нь олгох, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд ажилчдын орон сууц барих ажлыг аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран бодлогоор дэмжиж, богино хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн уулзалтад оролцсон төмөр замчид ажлын байрны нөхцөл, нийгмийн хамгаалал, амьдрах орчны талаар санал хүсэлтээ илэрхийлж, гэр бүлээрээ орон нутагт ажиллаж амьдрахад эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэж өгөх зэрэг цаашид салбарын бодлого, шийдвэрт тусгуулах асуудлаа хэлж, санал солилцлоо.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009