Үйл явдал1 мин унших
Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын уулзалт, зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчидтай Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн хамтаар уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Нийслэлийн төвийн долоон дүүргийн 100 гаруй эмэгтэй алба хаагч оролцов. Нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд нийт алба хаагчдын 18.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс 38 хувь нь офицер, 62 хувь нь ахлагч болон энгийн алба хаагчид юм.
Эмэгтэй алба хаагчид ажлын ачааллыг бууруулах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, цол, шагнал урамшууллын асуудлыг шийдвэрлэх зэрэг саналыг дэвшүүллээ. Гаргасан саналуудыг НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчидтэйгөө хамтран шийдэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллах болно.


