Үйл явдал1 мин унших

Монгол Цэргийн өдрийн мэндийг дахин өргөн дэвшүүлье

Монгол Цэргийн өдрийн мэндийг дахин өргөн дэвшүүлье
Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмад дайчид, энхийг сахиулагчид Та бүхэндээ Монгол Цэргийн өдрийн мэнд хүргэе.
Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, энхийн цагт ч эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужлын үлгэр дуурайлал болсоор ирсэн Та бүхнээр Монголын ард түмэн ямагт бахархдаг.
Өнөө цагт Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Энэ бол манай улсын нэр хүнд, итгэлийг олон улсын тавцанд бэхжүүлж буй чухал үйл хэрэг юм.
Цаашид ч эх орныхоо дархан хил, ард түмнийхээ амар амгалан байдлыг сахин хамгаалах эрхэм үйлсэд тань өндөр амжилт хүсье. Монгол Цэргийн өдрийн мэндийг дахин өргөн дэвшүүлье.

Цэрэг, армиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2011