Үйл явдал1 мин унших

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах их үйлсэд зүтгэж буй ахмад дайчид болон үе үеийн нийт цэргийн алба хаагч Та бүхэнд тэмдэглэлт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь улсын батлан хамгаалах үүргээс гадна гамшгаас хамгаалах, дотоодын аюулгүй байдлыг хангах, бүтээн байгуулалтын чиглэлээр нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн энх тайвны төлөөх үйл хэрэгт нэр төртэй үүрэг гүйцэтгэн, Монгол цэргийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөж байдагт гүн талархал илэрхийлье.

Улсын Их Хурлын гишүүний хувьд батлан хамгаалах салбарын хөгжил, зэвсэгт хүчний чадавх, цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг бэхжүүлэх төрийн бодлогыг тууштай дэмжин ажиллах болно.

Эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

Цэрэг, армиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2011