Үйл явдал1 мин унших
Монгол Улс мандан бадрах болтугай

Миний бие Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах хугацаанд Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр баталсан "... алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох тухай” 266 дугаар тогтоолыг батлуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг цэргийн байгууллагуудын мөрдөж байгаа хувь хэмжээтэй адилтган мэргэшлийн III зэрэгт 10, II зэрэгт 15, I зэрэгт 20 хувиар тооцож, албан тушаалын үндсэн цалингаас сар бүр бодож олгохоор зохицуулсан.
Цагдаагийн байгууллагын офицер, ахлагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг цэргийн байгууллагуудын мөрдөж байгаа хувь хэмжээтэй адилтган ажилласан жилээс хамааран 25 хүртэл хувиар тооцож, албан тушаалын үндсэн цалингаас сар бүр бодож олгохоор зохицуулсан.
Цагдаагийн алба хаагчдынхаа цолны нэмэгдлийг шинэчлэн тогтоож өгснөөр алба хаагчдын идэвх, санаачилга нэмэгдэж, бие бялдрын бэлтгэлжилт, мэдлэг боловсрол дээшлэх чухал ач холбогдолтой шийдвэр болсон.
Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчдын мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоож, шалгуур үзүүлэлтийг хангасан алба хаагчид
Нэгдүгээр зэрэг 20 хувь, Хоёрдугаар зэрэг 15 хувь, Гуравдугаар зэрэг 10 хувь нэмэгдлийг авахаар зохицуулсан.
Засгийн газрын тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлснийг Монгол цэргийн бахархлын энэ сайхан өдөр дурдахыг хүсэж байна. Монгол Улс мандан бадрах болтугай.

