Үйл явдал1 мин унших
Д.Батлут: Бэлтгэл хурандаа цолны тухайд…

Цэргийн цолны тогтолцоонд "Жинхэнэ албаны" болон "Бэлтгэл" гэсэн хоёр өөр статус байдаг. Миний бие "Бэлтгэл Хурандаа" цолыг одоогийн албан тушаалд томилогдохоосоо өмнө, 2018 онд орон нутгийн буюу Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа хуулийн дагуу хүлээн авсан.
Монгол Улсын "Батлан хамгаалах тухай хууль" болон "Цэргийн албаны тухай хууль"-ийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрийнхээ Батлан хамгаалах газрын дарга (Дайчилгааны нэгжийн удирдлага)-ын үүргийг хуулиар хүлээдэг.
• Засаг дарга нь орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, цэрэг татлага, дайчилгааны бэлэн байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
• Энэхүү хуулиар хүлээсэн чиг үүргийн цэргийн алба хаасан байдал, богино хугацааны сургалт, төрийн албанд ажилласан хугацааг нь харгалзаж тухайн үеийн эрх бүхий албан тушаалтны тушаалаар "Бэлтгэл хурандаа" цолыг олгосон.
Жинхэнэ албаны “хурандаа” цолоос өөр гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дайн бүхий онцгой нөхцөл байдал үүсвэл бэлтгэл хурандаа нар "Хурандаа" цолтойгоор дайчилгаанд оролцох, удирдлагаар хангах бэлтгэлтэй байх үүрэгтэй цол юм. Насаараа цэргийн албанд зүтгэж жинхэнэ албаны “хурандаа” цол хүртсэн эрхмүүдтэй энхийн цагт үл дүйнэ.

