Үйл явдал1 мин унших
НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт монголчууд аа,
Элэг нэгт казах ахан дүүс минь ээ!
Өвөл цагийг өнтэй давж, байгаль дэлхий сэргэн, амьтай бүхэн баясдаг урин хавартай золгож буй нарны баяр Наурызын баярын халуун мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Наурызын баяр бол казах түмний үндэсний их баяраас гадна соёлын давтагдашгүй шинжийг илтгэсэн хүн төрөлхтний соёлын нэгэн үнэт өв юм.
ЮНЕСКО-гоос Наурызын баярыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэсний Байгууллагаас “Олон улсын наурызын өдөр” болгон шийдвэрлэснээр өнөөдөр дэлхийн 40 гаруй орны 400 гаруй сая хүн энэхүү баярыг ёслон тэмдэглэж байна. Энэхүү үнэт өвийг тээж, эрхэмлэн өвлүүлж яваа эрхэм казах зон олондоо баяраа магнай тэнүүн, сэтгэл түвшин, тэгш дүүрэн тэмдэглэхийг хүсэн ерөөе.
Наурыз бол байгаль эхтэйгээ хүйн холбоотой, эвлэрэл, уучлал, шинэ эхлэлийн баяр билээ.
Наурыз мейрамы құтты болсын





