Үйл явдал1 мин унших

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр

Жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх пүрэв гараг – Монгол Улсад “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиодог.

Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль энэ сарын 26-ны өдрийн 16:00 цагт орон даяар зохион байгуулагдана.

Таниулах, сурталчлах өдөр энэ сарын 25-ны Лхагва гарагт 11 цагаас Соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулагдна.

Дадлага сургуулийн үе шатууд

Эхний дуут дохио – “Нуугд, Суу, Хүлээ” зарчмыг баримталж, өрөөндөө аюулгүй байрлалд нуугдах (ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох).

Хоёр дахь дуут дохио – Барилга, объектыг орхихдоо гарын доорх зүйлээр толгойгоо хамгаалж, “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн дүрмийг мөрдөх.

Монгол Улс ба газар хөдлөлтийн эрсдэл

Манай орны нийт нутгийн 55.4% нь 7-8 баллын бүсэд, 19.6% нь 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн бүсэд хамаардаг.

Хот, суурин газрын 75% нь 7 ба түүнээс дээш баллын бүсэд байрладаг бөгөөд хүн амын 85% нь газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт амьдарч байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Налайх ДүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2013