#Ажлын хэсэг1 мин унших
Ойн хууль бол байгаль хамгаалал + амьжиргаа + эдийн засгийг зэрэг хөгжүүлэх шинэ үеийн хууль болно

Монгол Улс ойгоо зөвхөн ашиглах нөөц биш, амьд экосистем гэж хардаг боллоо.
Ойн хуулийн шинэчилсэн найруулга нь байгаль хамгаалал, эдийн засаг, орон нутгийн оролцоог нэг дор зангидсан том өөрчлөлт юм.
?Ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглахыг цогцоор нь зохицуулна
?Орон нутгийн иргэд, ойн нөхөрлөл анх удаа бодит оролцоотой, ашиг хүртэх боломжтой болно.
?Ой бол зөвхөн мод биш – нүүрстөрөгч, аялал жуулчлал, био-эдийн засгийн шинэ боломж нээгдэнэ.
?Бүх үйл ажиллагаа шинжлэх ухаан, тооллого, үнэлгээнд суурилна.
?Ил тод, цахим системээр ойн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно.
?Хэт ашиглалт биш, тогтвортой менежмент гол зарчим болно
? Хамгийн чухал нь “Ойтой нутгийн иргэд” өөрсдөө хамгаалж, ашиг хүртдэг тогтолцоог бий болгож байна.
2026.03.30-ны өдрийн 14:00 цагт Төрийн ордон “Их эзэн Чингис хаан” танхимд ирж Ойчид, судлаачид, мэргэжилтэн төлөөлөл оролцсон “Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөлтэй танилцаж өөрийн бодол, мэдлэг, оюунаа шингээх боломж танд байна.
















