Үйл явдал1 мин унших
БОХХААБХ: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны (2026.04.28)-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэх, байгаль орчны үнэлгээний харилцаанд иргэдийн мэдэх эрхийг хангах, ил, тод байдлыг сайжруулах зэрэг боломж бүрдэх юм.
Үргэлжлүүлэн УИХ-ын БОХХААБХ-ны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэрийг дэвшүүлж, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр танилцуулгыг хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ дахь АН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авав.