Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: Манайд дундаж наслалт НЭГ жилийн дотор 72,7-71,7 нас болж буурчээ!

УИХ-ын чуулганы /2026.03.31/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудлыг хараад сэтгэл сэрдэх тоо харсан. Монгол Улсын ЗГ-ын энэ үйл ажиллагааны 2025 оны гүйцэтгэлийн тайлангийн 3 дугаар хуудас, Монгол улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн 4 дүгээр хуудсан дээр яг адилхан нэг тоо баримт байгаа юм. Хүний хөгжлийн индекс шалгуураараа манай улс 9 байраар ухарсан байна . Тэр дундаа улаан дохио өгсөн тоо бол Монгол Улсын хүний хөгжлийн индекс дотор дундаж наслалт 72,7-гоос 1 жилийн дотор 71,7 нас болж буурсан, нас баралтын түвшин, архаг өвчин, осол гэмтэл, амьдралын хэв маягтай холбоотой эрсдэлүүд бодлогын түвшинд бүрэн шийдэгдээгүй байна.

Тоо худлаа хэлэхгүй. 2024 онтой харьцуулахад бүхэл бүтэн нэг насаар Монгол Улсын хүн амын дундаж наслалт буурчихсан байгаа нь 1 дүгээрт манай улс дайн дажинтай улс биш. 2 дугаарт цар тахал гараагүй ийм нөхцөлд ингэж буурч байгаад нүдэндээ итгэж чадаагүй.

О.Номинчимэг: Манайд дундаж наслалт НЭГ жилийн дотор 72,7-71,7 нас болж буурчээ!

Хөгжлийн бодлогын хувьд энэ бол зүгээр нэг эрүүл мэндийн статистик тоо биш. Монгол улсын хөгжлийн бодлого хаашаа явж байна гэдэг дээр улаан дохио болж байгаа гэдгийг хэлмээр байна. Үүний гол шалтгаан нь юу байна вэ. 2 дугаарт эдийн засгийн өсөлт хүн төвтэй чанарт биш тоонд суурилсан өсөлт гараад байна. Үүнийг маш сайн анхаарах ёстой.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008