Байр суурь2 мин унших

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийг хэлэлцэнэ гэсэн Н.Учрал таны байр суурьт талархаж байна!

УИХ-ын чуулганы /2026.03.31/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: 

Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг сайд нарт өнөөдрөөс эхлэн ажил хамаагүй аж. Бодвол Ерөнхий сайд таны кабинетад орчих гээд, нүдэнд нь өртчих гээд завгүй гүйж байгаа байлгүй.

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынх нь гүйцэтгэлийг хэлэлцэх гэж байхад бүгд эзгүй. Өнгөрсөн жилүүдэд манай улсын хувьд тулгамдсан асуудлууд зөндөө байлаа. Онцгойлон ач холбогдол өгч ярих зүйл нь бид авлигын индексээр ухарлаа. Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан, хамтарсан ЗГ-ын үед сайн ч муу ч авлигын индекс 7 байраар урагшилсан юм.

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийг хэлэлцэнэ гэсэн Н.Учрал таны байр суурьт талархаж байна!

Эргээд өчнөөн байраар ухарчихлаа л даа. Авлигын индексийг яаж урагшлуулах вэ гэхээр зөвхөн авлигын гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох шаардлагатай юм байна гэж үзээд олон төрлийн хууль тогтоомж санаачилж байсан. Үүнээс гадна Трансперенси интернэйшнл тэргүүтэй байгууллагуудтай хэрхэн хамтрах төлөвлөгөө гаргасан байсан юм. Харамсалтай нь ХЗДХ-ийн салбарт 3 сайд солигдоод замхарсан.

Бидний авлигатай тэмцэх тэмцэл зүгээр л уриа лоозон, пресентэйшн, сайхан алга ташилт л болж байх шиг байна. Ийм замаар урагшилдаггүй эд л дээ. Бодлого боловсруулж, чимхлүүр ажиллаж байж урагшилдаг эд. Харин би Н.Учрал Ерөнхий сайдыг авлигатай хийх тэмцлийн гол үндэс болоод байгаа гаднын байгууллагуудын зөвлөөд байгаа хууль бус хөрөнгөтэй холбоотой асуудал дээр ахиц дэвшил гаргана, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлүүлэх тухай хуулийг хэлэлцэнэ ээ дэмжинэ гэсэн байр суурьт талархалтай хандаж байгаа юм.

Энэ чуулганы танхимаас албан ёсоор хэлье.  Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий ЗГ-ыг тэргүүлж байгаа хүний хувьд энэ гүйцэтгэлийн үнэлгээ, бодит нөхцөл байдал дээр ямар дүгнэлт хийж байгаа вэ?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008