Байр суурь2 мин унших
Ц.Идэрбат: Эрүүл мэндийн даатгалын сангийн хуулиа өөрчлөх ямар ч алхам хийгээгүй байна!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Бидний хувьд энэ чуулганы завсарлагаанаар эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд тойргоороо нэлээн ажилладаг. Энэ үеэр иргэд олон нийтээс маш олон асуултууд асуудаг. Үнэндээ бол заримд нь хариулж чадахгүй байгаа юм. Төрийн албан хаагчдын цомхотголын 9%-ийн асуудал аль өнгөрсөн онд "маш бүдүүлэг юм болж байна шүү, төрийн албаны түүхэнд" гэдгийг би хэлж байсан. Тэгсэн дахиж ингэхгүй, алдаа гарлаа гэж байсан. Гэтэл сая явахад энэ маань эрүүл мэндийн салбар луу орчихсон байна! Эрүүл мэндийн салбар дээр нялхсын эндэгдэл 2 промилоор өсчихсөн гэсэн харамсалтай дүн мэдээтэй байна. Цааш нь дэлгэрүүлээд уншихаар ЭМД-ын сангийн хуулиа өөрчлөх ямар ч алхам хийгээгүй байна гэсэн мэдээлэл тайлан дээр тусгагдчихсан байгаа. Өнөөдөр ЭМЯ-ныхан гарч ирээд ямар зовлон ярьж байна гэхээр ЭМД-ын санд учир байна. Учир байгаа юмныхаа хуулийг өөрчлөхгүй яваад байдаг чинь ямар учиртай юм бэ?
Дээрээс нь орон тооны цомхотголтой холбогдуулаад сумдын ЭМТ-үүдэд асуудал байна. Энэ төвүүд магадлан итгэмжлэлийн шалгалтад тэнцэхгүй. Яагаад гэвэл норм, норматив нь зөрчигдчихсөн. Эд нар чинь бүгдээрээ магадлан итгэмжлэл авч чадахгүй байвал эрүүл мэндийн салбар яах юм. Норм нормативаа шинэчлээгүй яг хуучнаараа явж байгаа, магадлалаар нь шалгах гээд байдаг. Тэгсэн хэр нь хүнээ хал гэдэг. Нэг сумын ЭМТ-ийн жолооч, үйлчлэгч, лаборант гурвын аль нэгийг нь сонгож халах ёстой болсон байна! Ажиллуулахаар цалин байхгүй. Үүнийг иргэд надаас асуусан би хариулж чадаагүй шүү. Та надад хариулж өг! Ямар ч чиглэл байхгүй хүн хал гэдэг. Халж чадахгүй болохоор цалинг нь хасаад хаячихдаг. Тэнд 330 сумын ЭМТ-ийн эрхлэгч нар бүлтэлзээд сууж байгаа шүү!.