Байр суурь2 мин унших
Т.Мөнхсайхан: Хүүхдүүд сэтгэл зүйн дарамтад ордог, амиа хорлодог асуудал сургуулийн орчинд өдөр ирэх тусам гарсаар байгаа! Энэ хуульд сэтгэл зүйн зөвлөгөөг нарийвчлан тусгасан
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:
Хүүхдийн эрхийн талаар нэлээн хэд хэдэн хууль эрх зүйн орчны зохицуулалт байгаа. Боловсролын тухай хууль Хуй хүүхэд хамгааллын тухай хууль гэх мэт. Бид нар өнгөрсөн хугацаанд энэ хуулиудыг дагаж мөрдөж ирсэн. Тэгсэн ч хүүхэд, залуучууд сурч боловсрох, эрдэм мэдлэг олохоор зорьж очиж байгаа сургуулийн орчиндоо эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ хууль үнэхээр шаардлагатай юм уу гэдэг дээр хэрэгцээ шаардлагын судалгаануудыг хийсэн. Энэ хууль үнэхээр хэрэгтэй байна гэдэг нь тогтоогдсон.
Нөгөө талаасаа бид нар олон улсын хуулиудыг хууль эрх зүйн орчнуудыг судалсан. Энэ дээр сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хууль өсвөр үе хүүхдүүдийнхээ эрүүл мэнд анхаардаг бүх улсуудад хууль байгаа. Тийм учраас өнөөдөр манай улсад сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хууль зайлшгүй шаардлагатай байна.

Бид аливаа асуудлыг үүссэнийх нь дараа ямар хариуцлага тооцох вэ гэж шийддэг биш үүсэхээс өмнө хэрхэн яаж сэргийлэх вэ гэдэг зүйл заалтууд хуулийн төсөл дээр маш их орсон. Тэр сэтгэл зүйн дарамтад ордог, амиа хорлодог асуудлууд сургуулийн орчинд өдөр ирэх тусам гарсаар байгаа. Тэгвэл энэ хууль дээр тусдаа сэтгэл зүйн зөвлөгөөний асуудал тусгагдсан байгаа. Бусад хуулиуд дээр сургууль бол сэтгэл зүйчтэй л байна гэдэг зүйлийг тусгасан болохоос биш сэтгэл зүйч нь яг ямар ямар ажлуудыг хэрх хийж, хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ, яаж энэ үе тэнгийн дээрэлхэлтийг үүсгэхгүй байх вэ арга хэмжээнүүдийг тодорхой тусгаагүй.
Тийм учраас хууль дээр маш тодорхой зүйл заалтуудыг тусгаж, хүүхдүүд сургуулийнхаа орчинд очиж амь нас, эрүүл мэндээрээ хохирдоггүй, осол гэмтэлд өртдөггүй, үе тэнгийн дээрэлхэлд өртдөггүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм.