Үйл явдал1 мин унших
Гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүллээ

“Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоо хоног зохион байгуулж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын 2 сургуулийн 85 сурагч, сургуулийн өмнөх боловсролын 7 цэцэрлэгийн 246 хүүхдүүд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдлаа.
Мөн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангиар зочилж, албаны болоод алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлог, албанд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлтэй танилцсан юм.
Ингэснээр гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга ухаан, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүлж, гал унтраагуур ашиглан гал түймрийг унтраах чадвар эзэмшлээ.




Сэтгүүлч Б.Хонгорсайхан


