Үйл явдал1 мин унших
“ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛНА”

Эрчим хүчний сайд Б.Найдалаа албаа хүлээн авснаар салбарын харьяа байгууллагуудтай танилцаж, мэргэжилтнүүдтэй санал солилцох ажлаа эхлүүлсэн.
Өчигдөр (2026.04.14) эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг шуурхай удирдлагаар ханган ажилладаг “Диспетчерийн Үндэсний төв” болон салбарын төсөл, хөтөлбөр, техникийн хяналт, магадлал, сургалт хариуцдаг "Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-иудад тус тус ажиллалаа.

Компанийн удирдлагууд байгууллагынхаа үйл ажиллагаа, нөхцөл байдлаа дэлгэрэнгүй танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд санал солилцов.
Салбарын сайдын зүгээс баримталж ажиллах бодлого чиглэлээ товч танилцуулж, төрийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах саналыг нээлттэй хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийллээ.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

