Үйл явдал1 мин унших
Налайх дүүрэг гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт "маш сайн" үнэлэгдээ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг-2026” арга хэмжээ Налайх дүүрэгт 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр дүнгээ гарган өндөрлөлөө.

НОБГ-ын дэд дарга, Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүн, нийт 49 байгууллагын хүч хэрэгсэл, техник, хүн нэг бүрийн гамшгаас хамгаалах бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг үнэлж "Дүүрэн хангалттай" дүгнэлээ. Үзлэгийн дүнгээр дараах байгууллагууд “Маш сайн” үнэлгээ авлаа. Үүнд:
Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс
Налайх дүүргийн Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв
“Бласт” ХХК
23 дугаар цэцэрлэг
Герман-Монголын ашигт малтмал, технологийн их сургууль
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан


