Байр суурь1 мин унших
Ж.Золжаргал: Хуулийн хэлэлцэх эсэх нь шийдэгдвэл,ажлын хэсгийг ахалж ажиллах саналтай байна
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ны өдрийн хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал байр сууриа илэрхийллээ.
Цаг үе нь ч өнгөрчихсөн 1991 оны хууль, шинэ Үндсэн хуультай агуулгын хувьд нийцэхээргүй болчихсон. Өөрчлөх цаг нь болчихжээ. Онцгой байдал гамшгийн нөхцөл байдал үүсэх, дайн тулааны үед төрийн хяналт байх ёстой.
Тэр нь онцгой байдлын тухай хуулиараа, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиараа зохицуулагдаж, үүн дээр хэрвээ шаардлагатай зүйл байвал нэмэлт өөрчлөлтийг бодох ёстой байх. Энэ хуулийн төсөл хэлэлцэх эсэх нь шийдэгдээд хэлэлцэхээр болох юм бол ажлын хэсэг гарч таарна. Би ажлын хэсгийг ахалж ажиллах саналтай байгаагаа илэрхийлж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





