Үйл явдал1 мин унших
Налайх дүүрэгт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны “Гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/71 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Налайх дүүрэгт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 04 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

НОБГ-ын дэд дарга, Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүн, нийт 49 байгууллагын хүч хэрэгсэл, техник, хүн нэг бүрийн гамшгаас хамгаалах бэлэн байдал, чадавхыг үнэлнэ.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн хариу арга хэмжээг түргэн, шуурхай авах чадавхыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэлийг нэмэгдүүлэх юм.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан


