Үйл явдал1 мин унших
Санхүүгийн боловсрол олгох сургалт орон нутагт үргэлжилж байна

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжихэд иргэдийн санхүүгийн мэдлэг боловсрол, оролцоо чухал үүрэгтэй. Ийм учраас Санхүүгийн зохицуулах хороо иргэд, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, мэдлэг түгээх сургалт хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулсаар байна. Энэ хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг Говьсүмбэр, Дорноговь аймагт зохион байгууллаа.
Олон нийтийн санхүүгийн боловсрол тэр дундаа хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, санхүүгийн эрсдэлээс хэрхэн хамгаалах талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой уг өдөрлөг маргааш буюу энэ сарын 24-нд Замын-Үүд суманд болно. Мөн цаашид бусад аймагт үргэлжлэн зохион байгуулж, иргэдийг санхүүгийн зах зээлд идэвхтэй, мэдлэгтэй оролцогч болгоход туслах зорилготой юм.




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн









