Үйл явдал1 мин унших

Орон нутгийн санхүүгийн ажилтнуудад мэдлэг, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулав

Орон нутгийн санхүүгийн ажилтнуудад мэдлэг, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулав

Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулалтын салбарын оролцогчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. 

Энэ ажлын хүрээнд Увс аймгийн сумдын санхүүгийн албаны дарга, төрийн сангийн мэргэжилтнүүд, орон нутгийн төсвийн байгууллагын нягтлан бодогчдыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохицуулалтын чиг хандлагын талаар танилцуулж, салбарын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хяналт шалгалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлсэн юм.

Орон нутгийн санхүүгийн ажилтнуудад мэдлэг, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулав

Түүнчлэн санхүүгийн залилан, цахим гэмт хэргийн эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар оролцогчдод практик мэдлэг олгож, санхүүгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн ойлголтыг нэмэгдүүлэв. Сургалтын төгсгөлд оролцогчдын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, харилцан санал солилцсоноор орон нутгийн санхүүгийн үйл ажиллагааг илүү үр ашигтай, ил тод хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ боллоо.

Орон нутгийн санхүүгийн ажилтнуудад мэдлэг, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулав
Орон нутгийн санхүүгийн ажилтнуудад мэдлэг, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулав

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Санхүүгийн Зохицуулах ХорооХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025