Үйл явдал2 мин унших

Хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх чиглэлд хэлэлцүүлэг боллоо

Хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх чиглэлд хэлэлцүүлэг боллоо

Засгийн газраас хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орж орхигдсон талбайг нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна.

Тус ажлын хэсэгт Санхүүгийн зохицуулах хороо, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба зэрэг төрийн байгууллагын төлөөлөл багтаж, салбар хоорондын уялдаа, хяналт, зохицуулалтыг бодитой хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх чиглэлд хэлэлцүүлэг боллоо

Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймагт “Хууль бусаар ашигт малтмал олборлохоос урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлэг, зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт эрдэс баялаг, бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах чиглэлийн талаар санал солилцлоо.

Мөн энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооноос “Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа, анхаарах асуудлууд” болон “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргэлээ. Тус арга хэмжээ нь үнэт металл, үнэт чулууны зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, салбарын хяналт, зохицуулалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Санхүүгийн Зохицуулах ХорооХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025