Байр суурь1 мин унших
Д.Батлут: Чиг үүргийн байгууллагуудын аюулгүй байдал, нисэхийн аюулгүй байдалтай холбоотой бусад чиглэлийн чиг үүргүүдийг тодорхой болгож өгсөн хууль
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут П.Сайнзориг гигшүүний асуултад хариуллаа.
Улсын нисэхийн тухай хуулиар бид батлан хамгаалах салбараас гадна Онцгой байдал, Хил хамгаалах ерөнхий газар цаашлаад гүйцэтгэх үүргийн чиг үүргээс хамаарсан төрийн байгууллагуудтай холбоотой нисэхийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудын хүрээнд уг хууль зохион зохицуулагдаж явах ёстой. Одоогийн байдлаар БХЯ-наас гадна ХХЕГ, Онцгой байдлын ерөнхий газрууд нисэх онгоцтой болж түүгээрээ дамжуулж тодорхой чиг үүргүүдээ гүйцэтгэж явдаг.
Энэ чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагуудын аюулгүй байдал, нисэхийн аюулгүй байдалтай холбоотой бусад чиглэлийн чиг үүргүүдийг тодорхой болгож өгсөн үндэслэлтэй хууль юм.
Нисэгчгүй нисдэг төхөөрөмжтэй холбоотой асуудлыг бид бүхэн энэ хуулиар тодорхой хэмжээгээр зохицуулна. Гэхдээ зөвхөн батлан хамгаалах салбартай холбоотой байлдааны зориулалттай нисэгчгүй нисдэг төхөөрөмж болоод түүнтэй холбоотой зохицуулалтуудыг энэ хуулийн хүрээнд үйлчлэх 11 дүрэм байгаа. Тэр дүрмийн хүрээнд зохицуулаад явах боломжтой.
Харин өнөө цаг хугацаанд нисгэгчгүй нисдэг төхөөрөмж дроны хэрэглээ нэлээн өндөр болсон учраас Цахим хөгжлийн яамнаас дрон болоод энэ нисэгчгүй нисдэг төхөөрөмжтэй холбоотой анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулаад явж байгаа.