Байр суурь2 мин унших
Д.Батлут: Энэ хууль төрийн цэргийн болоод хууль сахиулах байгууллагад ашиглагдаж буй нисдэг тэрэгнүүд, аюулгүй нислэг техникийн үйлчилгээ гэх мэтийг зохицуулж байгаа!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут:
Нэгдүгээрт, Энэ хуулиараа төрийн цэргийн болоод хууль сахиулах байгууллагад ашиглагдаж байгаа нисдэг тэрэгнүүдтэй холбоотой тэдний аюулгүй нислэг техникийн үйлчилгээ гээд бусад зүйлийг энэ хуулийн хэр хүрээнд зохицуулж байгаа. Яг үнэндээ бид нар хувийн хэвшилтэй хамтран ажиллахад асуудал бий. Учир нь Батлан хамгаалах салбар өөрөө онцгой салбар учраас зарим нэг зүйл хаалттай явдгийг та бүхэн ойлгож байгаа байх.
Хувийн хэвшилтэй хамтрах гэхээсээ илүүтэй өөрсдийн хэмжээнд засвар үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг зохион байгуулах боломжууд дээр анхаарч ажиллах ёстой. Тэр чиглэлээр ч гэсэн манайд мэргэшсэн хүмүүс байгаа. Бас мэргэшсэн хүмүүсийг цааш нь давтан сургах сургалтад хамрах боломжууд байгаа.

Хоёртдугаарт, аялал жуулчлал, аэродромтой холбоотой асуудлууд яригдлаа. Мэдээж нисдэг тэрэгтэй холбоотой асуудлууд бол газар орны нөхцөл байдал харгалзахгүйгээр буудаг, харьцангуй тийм ашиглах өргөн боломжтой зүйл. Тийм учраас бид бүхэн тухайн нислэгийн шинж чанараас захиалгаас хамаарсан байдлаар буух талбайнуудаа ашиглах, урьдчилсан бэлтгэж зохион байгуулах боломжтой байдаг. Манайд ашиглагдаж байгаа аэродромтой холбоотой асуудлыг хувийн хэвшилтэй хамтран ашиглах боломж хомс. Тусгай зориулалтын аэродромууд байгаа учраас өөрсдийн дотоод зохион байгуулалтдаа ашигладаг. Манай нислэгийн хувьд дараах чиглэлээр ангилж байгаа. Байлдааны үүргийн нислэг, онцгой үүргийн нислэг, тусгай үүргийн нислэг, захиалгат нислэг, сургууль байлдааны нислэг шалгалт, туршилтын нислэг, сургууль, дадлагын нислэг, олон улсын нислэг гэх мэт. Тэгэхээр энэ хүрээнд жишээлбэл аялал жуулчлалтай холбоотой өргөн дэлгэр газар нутагтай учраас нисдэг тэргүүдийг ашиглах боломжууд бий. Энэ хүрээнд тухайн аялал аялагч маань мөнгө төгрөгөө төлөөд сахилгад нислэгт хамрагдах боломжууд байгаа.