Үйл явдал1 мин унших
Төр улс минь төвшин амгалан байг

Соёлын өв
Өнөөдөр Үндэсний бичиг үсгийн баярын өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэх үүрэгтэй.
Аливаа улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан баталдаг үндсэн суурь үзүүлэлтийн нэгд төрийн албан ёсны хэл, үндэсний бичиг үсэг юм.
Монгол бичиг бол хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, бичиг соёлын хөгжилд монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр бөгөөд эх бичгээ сурах, судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх нь Монгол хүн бүрийн үүрэг төдийгүй дэлхийн бичиг соёлын өв санг баяжуулахад Монголчууд бидний хүлээж байгаа эрхэм үүрэг юм.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

