Үйл явдал2 мин унших

БАГШИЙН ХӨГЖИЛ

БАГШИЙН ХӨГЖИЛ

Энэ дээр ний нуугүй л ярья. Мэдээж үндсэн шалтгаан нь цалин.Тиймээс ч багш болох гэж дурладаг урьдын цаг хийсэн одож, багшийн мэргэжил их дээд сургуулийн хамгийн их сонгогддог мэргэжлийн тооноос хасагдсан. 
Дунд, ахлах ангидаа тааруу сурсан хүүхэд бүр тэр чигтээ амжилтгүй нэгэн болохгүй л дээ. Гэхдээ л ямар нэгэн нөлөө байна. Үүнийг олон улсын нэр хүндтэй байгууллагууд судалж, “хүний суурь чадвар ирээдүйн орлого, амьдралын чанарт шууд нөлөөлдөг” гэж дүгнэсэн байдаг. 
Эндээс багшийн үүрэг ямар их бөгөөд агуу болох нь харагдах байх. Эх орныхоо ирээдүйг яаж шилдэг сайн багш нарын гарт үлдээх вэ? Жилээс жилд суларсаар алга болох шахаж буй нөгөө яруу алдар, мэргэжлийн бахархлыг хэрхэн эргүүлж авчрах вэ? 
Үүн дээр арга чарга хайж, элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан хүүхдүүдийг МУБИС-д элсэн ороход нь тэтгэлэг олгодог зохицуулалтыг 2012 оноос, Л.Гантөмөр сайдын үед эхлүүлж байсан санагдана. 
Бараг 5,000 хүүхэд төрөөс 100% тэтгэлэг авч багшаар элссэн байх. Энэ явдал ер нь юу болсон, энэ хүүхдүүд хаана явна гэдэг судалгааг танилцуулах үүрэг МУБИС-д өгтөл тэдний тал нь багш болоогүй, төгссөн ч багшаараа ажиллаагүй “алга болцгоосон” гэдэг дүн ирүүллээ. 
Аливаа ажлынхаа үр дүнг хэмжиж, дүгнэх ч боломжгүй халаа солио, бужигнаан дунд явж иржээ бид. Багшаар элссэн олон хүүхэд дундаасаа сургуулиа сольж, өөр мэргэжил рүү урвадаг. 
Тэгэхээр багшийн цалин хангамж, нийгмийн баталгаа үнэхээр чухал бөгөөд үүнийг л сайжруулж байж багш мэргэжлийн үнэ цэн өсдөг болох нь харагдана. 
Өвөрхангай аймагт хийсэн багш нарын уулзалтын үеэр нэгэн ахмад багш босож микрофон аваад
.... “Бидний үед багш нар нийгмээ чирч явдаг шилдэг сэхээтнүүд байлаа. Харин өнөөдөр нийгэмдээ гомдсон фэйсбүүкчдийн л харанхуй арми болсон байна шүү. Онцчууд биш дундчууд л багш болдог болсныг та нар ер нь мэдэж байна уу...?” гэж ирээд нэлээд ширүүн авч билээ. Түүний гомдсон, бухимдсан дуу хоолой, харц одоо ч сэтгэлд уяатай явдаг юм...
#СИСТЕМИЙН туйлдал ба реферм номын хэсгээс
ӨГЛӨӨНИЙ МЭНД ХҮРГЭЕ

Мэргэжлийн боловсролын асуудалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2019
  4. 2018
  5. 2014
  6. 2013
  7. 2012