#Коммент2 мин унших
Ц.Туваан: Үүрэн холбооны сүлжээнээс алслагдсан сумдуудад дэд бүтэц байгуулах ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт амьдарч буй малчдын хувьд үүрэн холбооны сул хөгжил өнөө хэр тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Ялангуяа алслагдсан хөдөөгийн баг, суурин газруудад гар утасны сүлжээ тогтворгүй, зарим тохиолдолд огт барьцгүй байх нь малчдын өдөр тутмын амьдрал, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Тус ажлын хүрээнд дараах сумдын тодорхой баг, газруудад үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Үүнд:
Төв аймаг Эрдэнэсант сумын Угалзат, 4-р баг, Гонз уул
Төв аймаг Дэлгэрхаан сумын Дуут хуримт, 2-р баг, Цагаан овоо
Төв аймаг Баянжаргалан сумын Улаан ухаа, 2-р баг, Цагаан овоо
Төв аймаг Лүн сумын Цагаан-Уул баг
Төв аймаг Мөнгөнморьт сумын 2-р баг, Байдлаг баг
Төв аймаг Угтаалцайдам сумын 1-р баг, Талын уул
Төв аймаг Эрдэнэ сумын 2-р байг, Чулуут
Төв аймаг Цээл сумын 4-р баг, Сүүл буга
Төв аймаг Баян-Өнжүүл сумын 1-р баг, Бараат
Төв аймаг Алтанбулаг сумын 2-р баг, Аргал, Ивгээлт хайрхан
Төв аймаг Баяндэлгэр сумдууд багтаж байна. 1-р баг, Байдлаг
Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын Өлзий нуга
Сэлэнгэ аймаг Сант сумын Хөдөө, 3р баг

Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн иргэдийн харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлж, мэдээлэлд тэгш хүрэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, бизнесийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.